Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан сургалт зохион байгууллаа

Нийтэлсэн: 6 сарын өмнө

     Жижиг, дунд үйлдвэрийн газраас өнөөдөр /2021.03.12/ Хөгжлийн шийдэл ТББ, Даатгалын компаниудтай хамтран “Хэрэгжилт, Хариуцлага, Хяналт” сэдвээр сургалт зохион байгууллаа.

   Сургалтад 2020 онд ЖДҮХ сангийн “бичил зээлийн багц”-ын ангилалд хамаарах 249  төсөлд 22,8 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан аж ахуйн нэгжүүд хамрагдсан юм. Уг сургалтаар төслийн удирдлага, түүний хэрэгжилт, компанийн засаглал, зээлийн эрсдэлийг шилжүүлэх арга хэлбэр зэрэг сэдвээр зөвлөгөө, мэдээлэл өглөө. Цаашид энэхүү сургалтад оролцсон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээс 50 хүртэл аж ахуйн нэгжийг сонгож, “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран "Хурдасгуур хөтөлбөр"-ийн төлөвлөгөөнд хамруулан засаглал, хүний нөөц, санхүү, үйлдвэрийн процесс, менежментийг сайжруулах зэргээр үйл ажиллагааг нь сайжруулах тал дээр арга хэмжээ авч ажиллах юм.

 Мөн даатгалын компаниудын зүгээс жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан даатгалын шинэ бүтээгдэхүүн гаргаж танилцуулан хамтран ажиллахаар болов.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//