БНХАУ-ын ХАА-н тоног төхөөрөмжийн цахим үзэсгэлэнд оролцохыг урьж байна

Нийтэлсэн: 6 сарын өмнө

    МҮХАҮТ нь ХХААХҮЯам, Хөх Хотын Ерөнхий Консул, БНХАУ-ын Жилин Мужийн Худалдааг Дэмжих Хороотой хамтран 3 дугаар сарын 16-30-ны өдрүүдэд ХАА-н тоног төхөөрөмжийн цахим үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж байна.

     Энэхүү онлайн үзэсгэлэн яармагт БНХАУ-ын Жилин Мужийн газар тариалан, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч 10 гаруй компаниуд оролцоно.

    Дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хамтын ажиллагаа өрнүүлэх, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг төлбөрийн уян хатан нөхцөлтэйгөөр худалдаж авах сонирхолтой аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг тус онлайн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.

 

Бүртгэл: 2021 оны 03 дугаар сарын 15-ны дотор бүртгүүлнэ үү.

Бүртгүүлэх линк: https://www.mongolchamber.mn/event/2862

Хариуцах газар:  Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар
Утас: 77277070-6, 88171901
Цахим хаяг: waijiao@mongolchamber.mn

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//