Экспорт олон улсын худалдааны төв ТББ-тай хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа

Нийтэлсэн: 2 сарын өмнө

      Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан “Экспорт Олон улсын худалдааны төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Оюунбилэг нар өнөөдөр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид, хоршоологчдын бүтээмжийг өсгөх, зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, хөнгөлөлттэй зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих, борлуулалтыг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрэх зорилгоор хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурав.

   Уулзалтын үеэр талууд Экспорт- Монгол хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад бүх  нийтийн анхаарлыг хандуулах зорилготойгоор “ЭКСПОРТ МОНГОЛ” бизнес форум, үзэсгэлэн худалдааг жил бүр уламжлалт болон цахим хэлбэрээр www.ExportMongolia.org платформоор дамжуулан зохион байгуулах талаар харилцан санал солилцсон юм.

 

  Түүнчлэн Дотоодын болон олон улсын бизнесийн боломжийг судлах, мэдээллээр хангах www.ExportMongolia.mn цахим платформыг хамтран ашиглах, Олон улсын цахим худалдааг нэмэгдүүлэх www.MongolianGallery.com цахим худалдааны платформыг хөгжүүлэх, Бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд борлуулах, маркетинг болон сурталчилгаа хийх мэдлэг, мэдээлэл олгох зэрэг ажлыг хамтран хийхээр ярилцлаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//