НҮБ –аас Бүс нутгийн бодлогын яриа хэлэлцээг зохион байгууллаа

Нийтэлсэн: 2 сарын өмнө

 

 НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал/UNCTAD/, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /UNESCAP/ болон Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг /ASEAN/ хамтран “Ковид-19-ийн хямралын дараа БЖДҮ-ийн бизнесийн орчныг бэхжүүлэхэд өрсөлдөөний бодлогын үүрэг оролцоо” сэдвээр бүс нутгийн бодлогын яриа хэлэлцээг 2021 оны гуравдугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Жижиг, дунд үйлдвэрийн газар ажиглагчаар оролцов.

    Уулзалтаар АСЕАН-ийн гишүүн орнууд нь өөрсдийн улсын БЖДҮ-ийн салбарт цар тахлын үзүүлсэн нөлөө, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хямралын дараа эргэн сэргэх стратегид Өрсөлдөөний бодлогын ач холбогдлын талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Харин НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас “БЖДҮ-ийн зах зээл, өрсөлдөөний оролцоонд Ковид-19 хэрхэн нөлөөлсөн болон тулгарч буй гол асуудлууд, ирээдүйн төлөвлөгөөний зөвлөмж” сэдвээр танилцуулга, мэдээлэл өгсөн юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//