Арилжааны банкнууд зээлийн хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдээс жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн тодорхойлолт шаардахгүй болохыг мэдэгдье

Нийтэлсэн: 1 сарын өмнө
Монгол Улсын Засгийн газраас Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10,0 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг баталсан. Энэхүү арга хэмжээний хүрээнд хоёр их наяд төгрөгийн ажлын байрыг хадгалах зээлийг арилжааны банк олгохтой холбогдуулан манай байгууллагад тодорхойлолт авах хүсэлтүүд ихээр ирж байна. 
Арилжааны банкнууд зээлийн хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдээс жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн тодорхойлолт шаардахгүй болохыг мэдэгдье.
Дээрх хөтөлбөрийн хүрээнд барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй, Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан барьцаа хангуулах үед жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн тодорхойлолтыг шаардана. 
Энэхүү үүссэн нөхцөл байдалтай уялдуулан  аж ахуйн нэгжид чирэгдэл үүсгэхгүйн үүднээс тус газраас Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.1-д заасан шаардлагыг тус тус хангасан талаарх тодорхойлолтыг та бүхний банканд ирүүлсэн материалд үндэслэн Зээлийн батлан даалтын санд уламжлах юм.
 
Энэхүү мэдээллийг бүх банкны салбарт хүргүүлсэн болно.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//