ЖДҮГ-ын 22 албан хаагч эргүүлд гарч, зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байна

Нийтэлсэн: 7 сарын өмнө

Улсын онцгой комиссын шийдвэрээр 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 23-ны өдрүүдэд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан Төрийн албан хаагчид эргүүлд гарч байгаа билээ.

Жижиг, дунд үйлдвэрийн газрын 22 албан хаагч өглөө 08 цагаас оройн 22 цагийн хооронд Нийслэлийн 6 дүүргийн холбогдох байршлуудад эргүүлд гарч, зохицуулагчийн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж байна. Харин эмэгтэй албан хаагчид гэрийнхээ ойролцоо байршилд гарч буй эргүүлүүддээ халуун хоол, цай хүргэж өгч байгаа юм.

Хайртай бүхнийхээ төлөө гэртээ байж, халдварын тархалтыг хумьж авахын төлөө хамтдаа хичээж байгаа та бүхэндээ БАЯРЛАЛАА

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//