Олон улсын зөвлөх Дэвид Седик Хоршооны тухай хуулийн төсөлд зөвлөгөө, мэдээлэл өглөө

Нийтэлсэн: 7 сарын өмнө

     Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зарим нэг зарчмын  эргэлзээтэй асуудал дээр зөвлөгөө авахаар Вашингтонд байрладаг олон улсын зөвлөхүүдэд хандсаны дагуу Хоршооны хууль эрх зүйн орчин түүн дотроо хуучин социалист байсан орнуудын хоршооны талаар судалгаа хийсэн,  Олон улсын зөвлөх Дэвид Седик болон Бодлого судлалын төвтэй хамтран өнөөдөр зүүм хурал зохион байгуулав.

    Уг хуралд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Тэмүүлэн, ХХААХҮЯ, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, ХХАА-н Бодлогын үндэсний төв, НҮБ-ийн ХХААБ, Азийн хөгжлийн банк, Зах зээл ба бэлчээрийн удирдлага хөгжил төсөл, Монголын Хоршоологчдын Үндэсний Нэгдсэн холбоо, Архангай, Увс, Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын төлөөлөл нийт 41 хүн хамрагдлаа.

    Олон улсын зөвлөх Дэвид Седик Үйлчилгээний хоршооны чиг үүрэг, Дэлхийн хөдөө аж ахуйн хөгжилд хоршооны ач холбогдол, Зах зээлд шилжсэн орнууд дахь үзэл баримтлалын төөрөгдөл, Шилжилтийн үеийн гажуудал, Хоршооны татвар, зарчмууд, хоршоо ба гишүүдэд татвар ногдуулалт зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл, зөвлөмж өгсөн юм.

       Энэ үеэр хуралд оролцогчдын зүгээс сонирхсон асуултдаа хариулт авч, харилцан санал бодлоо солилцлоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//