ЖДҮ-ийн газар Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтарч ажиллана

Нийтэлсэн: 8 сарын өмнө

      Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас (ЕСБХБ) ирэх таван жилд Монгол Улсад баримтлах бодлогыг боловсруулах ажлын хүрээнд суурь мэдээллийг бүрдүүлэх зорилгоор эдийн засгийн багийг гарган ажиллуулж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан өнөөдөр /2021.02.08/ ЕСБХБ-ны Монгол дахь Суурин Төлөөлөгч Ноён Ханнес Такач, тус багийн ахлагч Төв Азийн Бүс хариуцсан ахлах эдийн засагч Ноён Эрик Ливни болон багийн бусад эдийн засагчидтай Монгол Улсын Жижиг, дунд үйлдвэрийн салбарт тулгарч буй асуудлууд, цаашид хэрэгжүүлэх хөгжлийн арга хэмжээний талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.

    ЕСБХБ нь Монгол Улсын төдийгүй дэлхийн олон орны ЖДҮ-ийн өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор санхүүгийн ба санхүүгийн бус дэмжлэг, арга зүйн зөвлөмж хүргүүлж ажилладаг арвин туршлагатай байгууллага юм. Тус банкны зүгээс ЖДҮГ-тай Монгол Улсын Жижиг, дунд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд үргэлжлүүлэн хамтарч ажиллахаа мэдэгдлээ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//