БНСУ-ын ЖДҮ, Гарааны Бизнесийн яам 11 чиглэлд ЖДҮ дэмжих бодлого, хөнгөлөлттэй зээлийг хэрэгжүүлдэг

Нийтэлсэн: 8 сарын өмнө
Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах гол нөлөөтэй салбар бол ЖДҮ. Энэ ч утгаараа жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар бол улсын нуруун дээрээс маш их ачааг үүрдэг салбар.  
Хөгжингүй орнууд тодруулбал БНСУ, БНХАУ, Япон зэрэг орны аж ахуйн нэгжүүдийн 90 гаруй хувь нь ЖДҮ эрхлэгчид. Харин Монгол улсад 93858 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 70 орчим хувь буюу 63131  нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч. Ингээд харахаар бас ч үгүй жин дарсан салбар юм.  
ЖДҮ хөгжсөн улс орнуудын жишгийг харахад уг салбарыг хариуцсан яам, агентлагийн бүтэцтэй ажилладаг. Манай улсын хувьд өнгөрсөн жилээс бодлогоор дэмжих агентлагаа байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байна.  
Улс орны хөгжилд чухал түлхэц болдог ЖДҮ-г жишиг болгон хөгжүүлсэн гаднын орнуудын туршлагаас суралцах, туршлагажих шаардлага зайлшгүй тулгарч байгаа юм. Тиймээс Жижиг, дунд үйлдвэрийн газраас ажлын хэсэг гарган гаднын хөгжингүй орнууд ЖДҮ-ээ хэрхэн дэмжиж, хөгжиж байгаа талаар судалгаа хийж байна. Энэхүү судалгааг цувралаар танилцуулахаар бэлтгэлээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//