Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан цахим сургалт

Нийтэлсэн: 3 долоо хоногийн өмнө

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газраас  мэргэжлийн байгууллагуудтай хамтран цар тахлын үед салбарын мэргэжилтнүүд болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэдээ зориулан цахим сургалтыг үе шаттайгаар  зохион байгуулж байна.

Уг сургалтаар салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийнхээ бүтээмжийг өсгөх, зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, зах зээлийг өргөтгөх, борлуулалтад дэмжлэг үзүүлэх, оюуны өмчид хэрхэн бүртгүүлэх, хууль эрх зүйн хүрээнд хэрхэн ажиллах, эрсдэлээ тооцох, бараа бүтээгдэхүүний тохирлын баталгаажилт хэрхэн хийлгэх, төсөл  хэрхэн бичих зэрэг тодорхой сэдвүүдийн хүрээнд мэдээлэл өгөх зорилготой юм.

Уг сургалтууд нь youtube дэх Жижиг, дунд үйлдвэрийн газрын сувагт байршиж байгаа тул мэдээлэл авахыг хүссэн хүн бүр цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хэдийд ч үзэх боломжтойгоороо давуу талтай юм.

Мөн тус агентлаг нь https://www.facebook.com/SMEs.agency гэсэн албан ёсны пэйж хуудасныхаа автомат хариулагч буюу Chatbot-оор дамжуулан нийтлэг асуулт, хариулт, мэдээлэл зөвлөгөөг шуурхай хүргэж эхэлжээ.  

Дараах линкүүдээр нэвтэрч сургалтын мэдээллийг авч болно.

  1. Татварын хуулийн шинэчлэл https://www.youtube.com/watch?v=D6mtr1HB5i8
  2. Хүнсний аюулгүй байдал https://www.youtube.com/watch?v=CcPzhhqOFT8&t=3s
  3. Хоршооны тухайн үндсэн ойлголт https://www.youtube.com/watch?v=Ox3WeLA6zdU&t=6s
  4. Төсөл хэрхэн бичих вэ Төслийн стандарт https://www.youtube.com/watch?v=JTMrAiHUj2o&t=14s
  5. Эрсдэлийн удирдлага https://www.youtube.com/watch?v=a-1u32e6g04&t=8s
  6. Төрийн худалдан авах ажиллагааны суурь мэдлэг https://www.youtube.com/watch?v=2bS8CLWWAV8&t=1050s
  7. Онлайн маркетинг https://www.youtube.com/watch?v=9d98YrFyen8&t=11s
  8. Баталгаажуулалт https://www.youtube.com/watch?v=QSd3anar-t0&t=18s
  9. Хөрөнгийн үнэлгээ https://www.youtube.com/watch?v=fjppuSnQzak
  10.  Төрийн албан хаагчийн манлайлал https://www.youtube.com/watch?v=wP-xhpM7hX4
  11. Кластер ба Инноваци https://www.youtube.com/watch?v=qY6KJz-amWc
  12. Хэрхэн экспорт хийх вэ? https://www.youtube.com/watch?v=-9jiF8ixSJs
  13. Оюуны өмчийн талаарх ойлголт https://www.youtube.com/watch?v=p9Mzbmi5il8

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//