“Monbiz - Вэб-д суурилсан онлайн катологи систем”-ийг хүлээлцлээ

Нийтэлсэн: 2 сарын өмнө

    Засгийн газрын хэрэг эрхлэх газраас хэрэгжүүлж байгаа Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар “Зүүн бүсийн хүртээмжтэй үйлчилгээг хангахад хувийн хэвшлийн оролцоог дэмжих” төслийн хүрээнд хийгдсэн “Monbiz” онлайн катологи системийн цахим хуудсыг хүлээлцэх арга хэмжээ өнөөдөр болж өндөрлөв.

    Энэхүү арга хэмжээнд “Monbiz” онлайн катологи системийн цахим хуудсыг хүлээлцэх ажлын хэсгийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, референт Ц.Пүрэвхүү, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, мэдээлэл технологи, сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Батболд, Цахим засаглал, мэдээлэл технологийн газрын ажилтан М.Өлзийбаатар, тус төслийн мэргэжилтэн Ш.Алтанбадралт, Г.Түшиг, уг системийг гүйцэтгэгч “Оюуны цоморлог импекс” ХХК-ийн ахлах зөвлөх  Д.Амарсайхан, “Хан хөлгөн” ХХК-ийн захирал Ч.Мөнх-Алтай нар байлцлаа.

     Уг цахим каталог нь Монгол Улсын хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй дотоодын үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүдийн  нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоодын болон гадаадын худалдан авагч, хөрөнгө оруулагч нарт сурталчлах, бизнес эрхлэгчдийг холбох, тэдгээрийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой юм. Энэхүү цахим каталогийг Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хөгжүүлж байгаа юм.

123

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//