ЖДҮГ-ын дарга Я.Эдэнэсайхан Жайка олон улсын байгууллагын төлөөлөлтэй уулзлаа

Нийтэлсэн: 2 сарын өмнө

      Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Жайкагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөвлөлт, судалгааны мэргэжилтэн Мүронэ Ёшихиро, Сайн дурын гишүүдийн зохицуулагч Камеда Харүо нарыг хүлээн авч уулзлаа.

 

Япон Улсын “ЖАЙКА” олон улсын хамтын ажиллагааны байгууллагад Жижиг, дунд үйлдвэрийн газраас “Сайн дурын ажилтан” ажиллуулах хүсэлт гаргасны дагуу энэ удаагийн уулзалтыг товлосон юм. 

     Энэхүү уулзалтын үеэр ЖДҮГ-ын бодлого, үйл ажиллагаанд “Сайн дурын ажилтан”-г ямар салбар, чиглэлд хамтарч ажиллах боломжтой эсэх асуудлаар талууд санал солилцлоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//