ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан 21 аймгийн сум хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтнүүдтэй цахим уулзалт зохион байгууллаа

Нийтэлсэн: 8 сарын өмнө

    Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан өнөөдөр /2021.01.25/ 21 аймгийн сум хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтнүүдтэй цахим уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар Сум хөгжүүлэх сангийн зээлийн мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн системд нийлүүлэх ажлын хүрээнд тулгамдаж байгаа асуудал, авах арга хэмжээний талаар, зөвлөмж өгөв.

    Түүнчлэн Сум хөгжүүлэх сангийн зээлдэгчийн мэдээллийн сангийн программын жигд ажиллагааг хангах, тус сангаас зээл авсан иргэн, аж ахуй нэгжийн зээлийн эргэн төлөлт муу байгаатай холбогдуулан сарын хугацаатай мэдэгдэл өгч зөрчлийг арилгах тал дээр анхаарч ажиллахыг мэргэжилтнүүдэд сануулсан юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//