Жайка Японы олон улсын байгууллагаас Жижиг, дунд үйлдвэрийн газар, МҮХАҮТ, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвтэй хамтран 2020 оны 12 дугаар сарын 17, 24-ний өдрүүдэд тус тус цахим сургалт зохион байгууллаа. Сургалтаар Covid-19 цар тахлын үед Бизнест нь хүндрэл учраад буй Монголын Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд Японы туршлагаас танилцуулсан юм. Энэхүү сургалтад Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан оролцож ЖДҮ-ийн салбарт хэрэгжүүлж буй өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, харилцан туршлага солилцох, хамтарч ажиллах талаар санал тавьсан юм.
Цахим сургалтад ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайханы хийсэн мэдээллийг доорх слайдаар хүргэж байна.