“Monbiz - Вэб-д суурилсан онлайн каталоги систем”-ийн танилцуулга сургалт зохион байгуулав

Нийтэлсэн: 4 сарын өмнө

     Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Засгийн газрын хэрэг эрхлэх газраас хэрэгжүүлж байгаа “Зүүн бүсийн хүртээмжтэй үйлчилгээг хангахад хувийн хэвшлийн оролцоог дэмжих” төслөөс өнөөдөр /2020.12.24/ сургалт зохион байгууллаа.

    Сургалтаар дээрх төслийн хүрээнд орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд ил тод, нээлттэй, тэгш хүртээмжтэй сурталчлах зорилго бүхий  “Monbiz” онлайн каталоги системийн танилцуулга, цахим хуудасны бүтэц ашиглалтын талаар дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэл өгсөн юм. Сургалтыг тус төслийн мэргэжилтэн Ш.Алтанбадралт, Г.Түшиг “Оюуны цоморлиг импекс” ХХК-ийн ахлах зөвлөх  Д.Амарсайхан нар удирдан явуулав. Сургалтад ЖДҮ-ийн газрын Ахлах мэргэжилтэн Б.Батболд болон зүүн бүсийн Хөдөө Аж ахуйн газрын ЖДҮ хариуцсан мэргэжилтнүүд, Худалдаа аж үйлдвэрийн танхимын орон нутаг дахь төлөөлөл, ЗДТГ-ын мэргэжилтнүүд хамрагдлаа.

      Энэхүү www.monbiz.mn сайтыг ашиглалтад оруулснаар хөдөө орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжих, чадавхийг бэхжүүлэх, бараа үйлчилгээг сурталчлах, улмаар хөдөө орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг олон улсад таниулан сурталчлах зэрэг олон давуу талтай юм.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//