Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээний баталгаажуулалтын аудиторын цахим сургалт эхэллээ

Нийтэлсэн: 4 сарын өмнө

       Жижиг, дунд үйлдэрийн газар, Эс ЭФ Си ЭС ХХК-тай хамтран Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээний баталгаажуулалтын  аудитор бэлтгэх 3 өдрийн цахим сургалт өнөөдөр /2020.12.02/ эхэллээ. Жижиг, дунд үйлдвэрийн газар болон орон нутгийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоо хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхижуулах, итгэмжлэлийн шинжээч бэлтгэх цахим сургалтад ЖДҮГ-ын 18 мэргэжилтэн, хэлтсийн дарга, орон нутгийн 27 мэргэжилтэн  нийт 45 хүн хамрагдаж байна.

      Энэхүү сургалтад хамрагдсанаар Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль тогтомжийн баталгаажууулалт хийлгэсэн хүнсний бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлэх тухай заалтууд хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Мөн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль тогтомжийн дагуу баталгаажуулалтыг олон улсын стандарт аргачлалаар гүйцэтгэх чадамжтай  аудиторууд бий болох юм. Баталгаажуулалтыг гүйцэтгэх чадамжтай болсон аудиторууд нь орон нутагт ажиллаж буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээг нь баталгаажуулах, тохирлын үнэлгээг хийх боломж, эрхтэй болж байна.

     Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид Хөндлөнгийн баталгаажуулалтад  Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээгээ хамруулснаар үйл ажиллагаандаа Үйлдвэрлэлийн зохистой дадал/GMP/, Эрүүл ахуйн зохистой дадал/GHP/ нэвтрүүлнэ. Ингэснээр стандартын шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүн нийлүүлж, зохистой үйлчилгээ үзүүлж байгаагаа нотлуулан Тохирлын гэрчилгээ авснаар зах зээлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой юм.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//