Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хэвийн зээлдэгчдийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг сунгах боломж бүрдлээ

Нийтэлсэн: 10 сарын өмнө
        “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн" нөхцөл байдалтай уялдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн  үйл ажиллагаа доголдож, зээлээ төлж чадахгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэхээр Улсын Онцгой комисс болон Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэн ажиллаж байна.
         Засгийн газраас “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан “Эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 183 дугаар тогтоолыг баталсан. Тогтоолын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд “Зээл төлөх хуваарьт өөрчлөлт оруулах тухай” A-373 тушаалыг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр баталлаа.  
         Тодруулбал, ЖДҮХС-ийн шууд болон банкаар дамжуулан олгосон “хэвийн зээл”-ийн үндсэн зээлийн төлбөр болон хүү төлөх хугацааг Жижиг, дунд үйлдвэрийн газарт ирүүлсэн зээлдэгчийн хүсэлтээр 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулахаар болсон байна. 
Мөн энэ хугацаанд төлбөрөө барагдуулсан бусад зээлдэгчдийн төлбөр төлөх хугацааг дээрх хугацаагаар хойшлуулах боломж бүрдлээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//