Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгэн, тодорхойлолт олгох” төрийн үйлчилгээг цахимаар авах боломжтой

Нийтэлсэн: 1 долоо хоногийн өмнө

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ цаг үед жижиг, дунд үйлдвэрийн газар нь аж ахуйн нэгжүүдэд  төрийн үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгэн, тодорхойлолт олгох” төрийн үйлчилгээг цахимаар үзүүлэхээр зорин ажиллаж байна.

Та бүхэн бүртгүүлэхэд шаардлагатай албан бичиг холбогдох материалуудыг скайнердан .pdf форматаар хавсарган ganerdene@mofa.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Материалын иж бүрдэл бүрэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулинд заасан шаардлага хангасан аж ахуйн нэгжийн хүсэлтийг бид шийдвэрлэн, И-мэйл хаягаар тань хариуг хүргүүлэх болно.

 

Бүрдүүлэх материалын жагсаалт:

1.Албан бичиг загварын дагуу ЭНД ДАРЖ татаж авах

       -  Үйл ажиллагааны чиглэл

       -  Албан ёсны хаяг, утас,  и-мэйл

       -  Тодорхойлолтын зориулалт

2.Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

3.Нийгмийн даатгалын тодорхойлолт (НДШ төлөгчдийн тоог дурдсан байх)

4.2019 оны ААНОАТТайлан(ТТ-02 маягт)

5.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//