Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Нийтэлсэн: 3 долоо хоногийн өмнө

Жижиг, дунд үйлдвэрийн газар нь төрөөс жижиг, дунд үйлдвэрийн салбарт баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар нэвтрүүлэг, мэдээлэл бэлтгэх, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан таниулах зөвлөх сонгож гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй мэргэжлийн байгууллага, хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллагад тавигдах шаардлага:

 

Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:

  • Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, танилцуулга
  • Татварын байгууллагын тодорхойлолт,
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт,
  • Харилцагч банкны тодорхойлолт,
  • Сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан (2019 он) ,
  • Ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл,
  • Хэвлэлийн мэдээллийн чиглэлээр ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагатай байх /нотлох баримтыг хавсаргасан байх/ 
  • Техникийн тодорхойлолтын дагуу шаардлага хангахуйц тоног төхөөрөмжтэй байх /нотлох баримтыг хавсаргасан байх/ 

 

         Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2020 оны 11-р сарын 12-ны өдрийн 17 цаг 30 минутын дотор ирүүлнэ.

 

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 16а, Засгийн газрын IX байр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 303 тоот

Утас: 51-262913

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//