Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан ЖДҮХС-аас зээл авсан аж ахуйн нэгжүүдийн төсөлтэй танилцав

Нийтэлсэн: 5 сарын өмнө

     Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан өнөөдөр /2020.10.30/ Өвөрхангай аймагт ажиллаж байна. Тэрээр Өвөрхангай аймгаас “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гийн зээлд хамрагдсан аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзаж, төслийн хэрэгжилт, үр дүнтэй газар дээр нь танилцлаа.

 

         Уг зээлд хамрагдсан төслүүдээс зээлийн эргэн төлөлт асуудалтай, тасалдсан нэгэн байхад эсрэгээрээ үйл ажиллгаагаа өргөтгөж, амжилттай яваа төсөл ч байна.  

Я.Эрдэнэсайхан даргын зүгээс зээлийн эргэн төлөлт асуудалтай байгаа аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзаж, тулгамдаж буй асуудлыг нь сонсож, гарц шийдлийн талаар ярилцлаа. Мөн “Зээлээ цаг хугацаанд нь төлөөгүйгээс Монгол банкны мэдээллийн санд чанаргүй зээлийн түүхтэй болох эрсдэл тулгарч байна. Цаашид эргэн төлөлт хийгээгүй, тасалдсан харилцагч нарт арга хэмжээ авч ажиллана” гэдгээ ч энэ үеэр дуулгасан юм.

           


     Жижиг, дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсанаар үйл ажиллагаагаа өргөтгөж, амжилттай яваа төсөл ч байна. Тухайлбал, иргэн З.Цогтсүрэн 2017  онд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлд хамрагдсанаар хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон бусад төрлийн бүтээгдэхүүн  агуулах 1500 метр квадрат талбай бүхий “Арвин” нэртэй зоорийн барилга барьж ашиглалтад оруулсан байна.

      Улмаар үйл ажиллагаа нь өргөжиж 2019 онд Улсын тэргүүний НӨАТ төлөгч болжээ. Тэрээр 2020 онд “Өв Арвин” ХХК-ийг үүсгэн байгуулж,  2000 метр квадрат талбай бүхий үйлчилгээний томоохон обьект барьж байгаа юм байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//