“Төрийн жинхэнэ албан хаагчдын хөдөлмөрийн харилцааны зохицуулалт” сэдвээр сургалт зохион байгуулав

Нийтэлсэн: 3 долоо хоногийн өмнө

       Жижиг, дунд үйлдвэрийн газраас албан хаагчдаа чадавхижуулах ажилтны ажил хэргийн ур чадварыг нэмэгдүүлэх, албан хаагчид төрийн үйлчилгээний албан тушаалаас төрийн захиргааны албан тушаалд шилжиж байгаатай холбогдуулан үе шаттайгаар Сургалтын төлөвөлгөө гарган ажиллаж байна.  Энэ удаагийн сургалтаа Төрийн албаны зөвлөлтэй хамтран “Төрийн жинхэнэ албан хаагчдын хөдөлмөрийн харилцааны зохицуулалт дахь өөрчлөлт” сэдвийн хүрээнд зохион байгуулав. Сургалтыг Төрийн албаны зөвлөлийн Сургалт хариуцсан референт Д.Оюуннасан удирдан явууллаа.  Удирдагч багшийн зүгээс  Төрийн албаны тухай хуулийн зорилт, төрийн албан тушаалд тавигдах тусгай шаардлага-мерит зарчим, удирдах албан тушаалтны сул орон тоог нөхөх, гүйцэтгэх болон туслах албан тушаалтны сул орон тоог нөхөх, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хяналт тавих  зэрэг  сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//