Өвөрхангай аймагт “Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг” боллоо

Нийтэлсэн: 5 сарын өмнө

       Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний нэгдсэн холбоотой хамтран “Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг”-ийг өнөөдөр /2020.10.30/ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумд зохион байгууллаа.

       Уг хэлэлцүүлэгт Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Ц.Алтантуяа, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж, Өвөрхангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга С.Цэдэнбалжир болон  15 аймгийн 45 хоршоологчдын төлөөлөл оролцож, хоршоодод тулгамдаж буй асуудал түүнийг хэрхэн шийдэх гарц боломжийн талаар энэхүү хэлэлцүүлгээр хөндсөн юм.

       

ЖДҮ-ийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа хэлэлцүүлгийн үеэр "Төрөөс жижиг, дунд үйлдвэрийг дэмжих талаар баримталж буй бодлого" сэдвээр мэдээлэл өглөө.

Хэлэлцүүлгийн төгсгөлд зочид хөтөлбөрийн дагуу аймгуудын хоршоодын үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага судалсан юм.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//