Говьсүмбэр аймгийн 6 аж ахуйн нэгж жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлд хамрагдлаа

Нийтэлсэн: 5 сарын өмнө

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан өнөөдөр Говьсүмбэр аймгаас шалгарсан 6 аж ахуйн нэгжтэй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийн гэрээ байгууллаа.   

Говьсүмбэр аймгийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд орон нутгийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлдвэрийг шинээр байгуулах, импортыг орлох, экспортын чиг баримжаатай зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, орон нутгийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлж ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор 21 төслийг хүлээн авч, 4 үе шатны шалгаруулалтад тэнцсэн 6 төсөлд, 500 сая төгрөгийн зээл олгож  байгаа юм.  

Эдгээр 6 төсөл хэрэгжсэнээр Говьсүмбэр аймагт 25 шинэ ажлын байр бий болж, зургаан үйлдвэр үйл ажиллагаагаа өргөтгөлөө.  

Дашрамд тодруулахад, Орон нутагт жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлд Өмнөговь, Архангай аймгийн нийт 16 төсөл хамрагдаад байсан юм. 

Говьсүмбэр аймгаас Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлд хамрагдсан 6 аж ахуйн нэгж:

1. Сүмбэр хишиг ХХК “Стандарт хадгалалт” зоорийн төсөл

2. УЦЦЭЧ ХХК “Говь шимт мах, махан бүтээгдүүн үйлдвэрлэл”-ийн төсөл

3. Чойр нарлаг ХХК “Нарлаг хүлэмжийн аж ахуй” төсөл

4. Чойрын богд шүтээн “Боржгон голомт цогцолборын зоогийн өргөө” төсөл

5. Мэргэн дунгаа ХХК “Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл”-ийн төсөл

6. Эрин зууны холбоос ХХК “Сав баглаа боодлын үйлдвэрлэл”-ийн төсөл тус тус зээлд хамрагдсан байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//