“Албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн стандарт” сэдвээр сургалт зохион байгуулав

Нийтэлсэн: 11 сарын өмнө

           Жижиг, дунд үйлдвэрийн газраас албан хаагчдаа чадавхижуулах, албан хаагчид төрийн үйлчилгээний албан тушаалаас төрийн захиргааны албан тушаалд шилжиж байгаатай холбогдуулан үе шаттайгаар сургалтад хамруулж байна. Энэ удаад Архивын ерөнхий газартай хамтран “Албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн стандарт” сэдвээр сургалт зохион байгуулав. Сургалтыг  Архивын ерөнхий газрын Албан хэрэг хөтлөлтийн зохион байгуулалт, стандартын хэрэгжилт хариуцсан ахлах  мэргэжилтэн Ц.Золжаргал удирдан явууллаа. Удирдагч багшийн зүгээс архив, албан хэрэг хөтлөлтөд тавигдах шаардлага, баримт бичгийн бүрдэл, албан байгууллагуудын гаргадаг түгээмэл алдаа болон 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын талаар мэдээл өгсөн юм. Мөн сургалтын үеэр албан хаагчдын сонирхсон асуултад хариулт өгч, харилцан санал солилцлоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//