ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан “Зүүн бүсийн хүртээмжтэй үйлчилгээг хангахад хувийн хэвшлийн оролцоог дэмжих” төслийн багийг хүлээн авч уулзлаа

Нийтэлсэн: 1 сарын өмнө

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Засгийн газрын хэрэг эрхлэх газраас хэрэгжүүлж байгаа  “Зүүн бүсийн хүртээмжтэй үйлчилгээг хангахад хувийн хэвшлийн оролцоог дэмжих” төслийн мэргэжилтэн Ш.Алтанбадралт, “Оюуны цоморлиг импекс” ХХК-ийн ахлах зөвлөх  Д.Амарсайхан нарыг хүлээн авч уулзлаа.

Дээрх төслийн хүрээнд орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд ил тод, нээлттэй, тэгш хүртээмжтэй сурталчлах зорилго бүхий  “Monbiz” онлайн каталоги системийг боловсруулан хэрэгжүүлж, www.monbiz.mn сайтыг ажиллуулж эхлээд байна.  

Уулзалтын үеэр тус төслийн мэргэжилтэн Ш.Алтанбадралт  хэрэгжүүлж буй төслийн ач холбогдол, цар хүрээний талаар мэдээлэл өгсөн бол “Monbiz” онлайн каталоги системийг боловсруулсан “Оюуны цоморлиг импекс” ХХК-ийн ахлах зөвлөх Д.Амарсайхан уг  цахим хуудасны бүтэц ашиглалтын талаар дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл өгч цаашид ЖДҮГ-тай хамтран ажиллахаар харилцан санал солилцов.

Энэхүү www.monbiz.mn сайтыг ашиглалтад оруулснаар хөдөө орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжих, чадавхийг бэхжүүлэх, бараа үйлчилгээг сурталчлах, улмаар хөдөө орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг олон улсад таниулан сурталчлах зэрэг олон давуу талтай юм.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//