Төрийн албан хэрэг хөтлөлт, албан бичиг боловсруулахад анхаарах асуудал сэдвээр сургалт зохион байгуулав

Нийтэлсэн: 3 долоо хоногийн өмнө

Жижиг, дунд үйлдвэрийн газар, Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран нийт албан хаагчдадаа зориулан “Төрийн албан хэрэг хөтлөлт, албан бичиг боловсруулахад анхаарах асуудал” сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа. Сургалтыг Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэлний бичгийн ухааны доктор, профессор, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн М.Базаррагчаа, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны архив, бичиг хэрэг, дотоод хяналт хариуцсан ажилтан Г.Хэрлэнцэцэг нар удирдан явуулсан юм. Сургалтын үеэр удирдагч багш нарын зүгээс албан бичиг боловсруулахад гардаг түгээмэл алдааны талаар харилцан ярилцаж,  ойролцоо сонсогддог ч агуулга өөр үгсийг бичихэд гаргадаг алдааг монгол хэлний дүрэмд тулгуурлан тайлбарлаж өгсөн үр дүнтэй сургалт болж өндөрлөв.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//