САНГИЙН ЗЭЭЛДЭГЧ НАРТ

Нийтэлсэн: 2 сарын өмнө

САНГИЙН ЗЭЭЛДЭГЧ НАРТ

Шинээр олгох зээлийн эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг анхааруулах тухай

“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хууль, тогтоомжийн хүрээнд 2020 оны төсөл сонгон шалгаруулалтыг ковид-19 вирусын тархалттай холбогдуулан цахимаар хүлээн авч, сангийн хэмжээнд 769 төсөл хэрэгжүүлэгчийн 159.7 тэрбум төгрөгийн хүсэлт бүртгэгдсэн. Эхний шатны шалгаруулалтаар 291 төслийн 37.6 тэрбум төгрөгийн зээл дараагийн шатанд шилжиж, төсөл сонгон шалгаруулалт журмын дагуу явагдаж байна. Одоогоор төслийн урьдчилсан судалгааны шат хийгдэж байна. Тухай төсөл ирүүлэгчийн ирүүлсэн төсөл журмын дагуу 70 онооны босго хангасан тохиолдолд нарийвчилсан судалгааны шат буюу газар дээрх төслийн судалгааны шатанд шилжих бөгөөд түүний дараа төсөл сонгон шалгаруулах хорооны хуралд төсөл хэрэгжүүлэгч өөрийн биеэр төслөө танилцуулан эцсийн шийдвэр гарах болно.

Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулиар сангийн зээлийн эргэн төлөлтийн орлогоос 50.4 тэрбум төгрөгийн зээлийг санхүүжүүлэхээр тусгагдсан. Гэсэн хэдий боловч дэлхийн нийтээр тархсан COVID-19 вирусын улмаас бүхий л бизнес эрхлэгчдийн орлого 40-50 хувиар буурч, түүний улмаас сангийн зээлийн эргэн төлөлтийн орлогын төлөвлөгөө эхний хагас жилийн байдлаар 50 хувиар тасалдах, шинэ зээлийн санхүүжилт хүрэлцэхгүй нөхцөл байдал бий болоод байна. Төсвийн тодотголд одоогийн байдлаар дутагдаж буй хөрөнгийн эх үүсвэр шийдвэрлэгдэхээр тусгагдаагүй.  

Иймд тус сангийн зээлдэгчид эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлтөө бүрэн хангах, гэрээний үүргээ бүрэн биелүүлж, бусад жижиг, дунд бизнес эрхлэгчдэд боломж олгохыг мэдэгдэж байна. Мөн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүссэн зөрчлийн 0,1 хувиар гэрээний дагуу алданги тооцогддог болохыг анхаарна уу.

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САН

2020-08-11

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//