Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлт хүлээн авах тухай

Нийтэлсэн: 4 долоо хоногийн өмнө

“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хууль, тогтоомжийн хүрээнд 2020 оны төсөл сонгон шалгаруулалтыг ковид-19 вирусын тархалттай холбогдуулан цахимаар хүлээн авч, сангийн хэмжээнд 769 төсөл хэрэгжүүлэгч хүсэлтээ ирүүлсэн.

Сангийн зүгээс төсөл сонгон шалгаруулалтын журмын дагуу эхний шат буюу төслийн зээлийн шалгуур, хавсралт материалын иж бүрдлийн шалгуур хангасан эсэхийг ажлын хэсэг гарган хянаж үзээд шалгаруулалтыг дуусгаж, олон нийтэд зарласан бөгөөд төсөл ирүүлэгч өөрийн ирүүлсэн зээлийн хүсэлтийн шалгуур хангасан эсэхийг онлайнаар буюу https://zeel.smefund.gov.mn/ линкээр өөрсдийн бүртгэлтэй утасны дугаар болон тусгай SME бүртгэлийн дугаарыг оруулан дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтойгоор зохион байгуулсан болно.

Гэтэл зарим аж ахуй нэгж цахимаар материалаа ирүүлэхдээ алдаа гаргасан, дутуу илгээсэн, буруу файл илгээсэн гэх мэт олон шалтаг, шалтгаан бий болсон тул төсөл сонгон шалгаруулалтын эхний шатны дүнд гомдолтой байгаа аж ахуйн нэгжүүд холбогдох хүсэлтээ сангийн нэр дээр нотлох баримтын хамт ирүүлнэ үү.

Дээрх гомдол хүсэлтийг сангийн дэргэд байгуулагдсан иргэд, аж ахуйн нэгжийн гомдолыг хүлээн авч, хараат бусаар шийдвэрлэх “Олон нийтийн хяналтын түр хороо”-гоор хэлэлцүүлэн хариуг хүргүүлэх болно.

ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 8 дугаар сарын 20 хүртэл

Жич: Дээрх мэдэгдэлтэй холбоотой асуудлаар сангийн 77485555 дугаарт хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САН

2020-07-20

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//