Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 оны төсөл сонгон шалгаруулах, хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

Нийтэлсэн: 2 долоо хоногийн өмнө

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр (4.1.3.3)-т Засгийн газрын тусгай сангийн санхүүжилт, зарцуулалтыг ил тод, хяналттай болгох зорилтыг тусгасан бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх сангаас ЖДҮ эрхлэгч нарт хөнгөлөлттэй зээл олгохоор төсөл хүлээн авах, сонгон шалгаруулах ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан уг үйл ажиллагаанд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нээлттэй, ил тод байдлыг хангах зорилгоор Авлигатай тэмцэх газраас 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор төрөөс олгож байгаа санхүүжилтийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод шударга байдлыг хангах нь” сэдвийн хүрээнд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хууль, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль, Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-д заасан агуулгын дагуу сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Сургалтад Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого зохицуулалтын газрын 7 албан хаагчид, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 28 албан хаагчид, 21 аймгаас хөнгөлөлттэй зээл олгох ажлын хэсгийн гишүүд болох 112 албан хаагчид нийт 147 хүн хамрагдаж амжилттай оролцлоо.

Цар тахал /COVID-19/-ын онцгой нөхцөл байдлыг харгалзан 21 аймгийн албан хаагчдыг цахим хэлбэрээр тус сургалт, хэлэлцүүлэгт оролцууллаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//