ЗАРЛАЛ: Олон нийтийн хяналтын хороонд орж ажиллахыг урьж байна.

Нийтэлсэн: 4 сарын өмнө

Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 03 сарын 25-ний өдрийн 113 дугаар тогтоолоор “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” батлагдсантай холбоотойгоор журмын 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй төслийн материалд дүн шинжилгээ хийх төрийн бус болон мэргэжлийн байгууллагын төлөөллийн хийж гүйцэтгэх үйл ажиллагааны цар хүрээг тодорхойлж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөг сайжруулах үйл явцад олон нийтийн хөндлөнгийн хяналт, оролцоог хангахад чиглэж байгаа тул доорх үндсэн шаардлагыг хангасан олон нийтийн төлөөллийг оролцохыг урьж байна.

Олон нийтийн хяналтын хорооны гишүүн дараах ерөнхий шаардлагыг хангасан байна.

1.  Төрийн албаны хууль тогтоомжийн талаар зохих мэдлэгтэй;

2.  Банк санхүү, хууль эрх зүйч мэргэжлээр ажиллаж байсан бол давуу тал болно;

3. Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээний салбарт ажиллаж байсан эсхүл тухайн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлын туршлагатай бол;

4.  Сантай бизнесийн холбоогүй;

5.  Ял шийтгэлгүй, Монгол Улсын иргэн байна;

6.  Хяналтын хорооны гишүүн нь төрийн албан хаагч байж болохгүй

Иймд дээрх шаардлагыг хангаж буй Төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагууд өөрсдийн төлөөллийг оролцуулах, хамтран ажиллах хүсэлтээ, холбогдох баримт бичиг, ажиллах хүний анкет, боловсролын дипломын хуулбар зэргийг бүрдүүлэн 2020 оны 05 дугаар 08-ны дотор ЖДҮХСангийн 23 тоот өрөө болон davaadelger.ts@smefund.gov.mn имэйл хаягт ирүүлэхийг урьж байна. (Асууж тодруулах зүйл гарвал 77485555 дугаараас хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Даваадэлгэртэй холбогдоно уу)

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//