ЗАРЛАЛ: Төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүдийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Нийтэлсэн: 1 сарын өмнө

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийг хүлээн авч эхэлсэнтэй холбогдуулан. Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 6 дугаар зүйлийн 6.3 дах заалтын дагуу төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагыг сонгон шалгаруулах бөгөөд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан  байна.

“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

  1. Эдийн засаг, санхүү, бизнес, инженер, эрх зүйн чиглэлээр магистр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
  2. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллаж байсан эсхүл тухайн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлын туршлагатай;
  3. Сүүлийн гурван жилд Төрийн албаны тухай хуулийн 11 дугаар зүйлд заасан албан тушаал хашиж байгаагүй;/

11.1.Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна:

11.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч;

11.1.2.Монгол Улсын Их Хурлын дарга;

11.1.3.Монгол Улсын Ерөнхий сайд;

11.1.4.Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн;

11.1.5.Монгол Улсын Засгийн газрын гишүүн;

11.1.6.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга;

11.1.7.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, дэд сайд;

11.1.8.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монгол Улсын Их Хурлын даргын зөвлөх, Ерөнхий сайдын зөвлөх;

11.1.9.бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч;

11.1.10.улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал;

11.1.11.Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны албан тушаал;

11.1.12.хуульд заасан бусад албан тушаал.

11.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, хот, тосгоны захирагчийн албан тушаалыг төрийн улс төрийн албан тушаалтай адилтган үзэж болно.

11.3.Улс төрийн албан хаагчийн бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтан нь тухайн албан тушаалтанд шууд захирагдах боловч төрийн албан хаагчийн хувьд тухайн байгууллагад харьяалагдана.

  1. Сантай бизнесийн холбоогүй;
  2. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;
  3. Шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй байх. /ШШГГ-ын тодорхойлолт/

Иймд дээрх шаардлагыг хангаж буй Төрийн бус байгууллагууд:

1.Төрийн бус байгууллагын гэрчилгээний хуулбар

2. Хамтран ажиллах санал албан бичгээр

3.Төлөөлөн ажиллах хүний анкет

3.1. Боловсролын диплом

3.2. Сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээний хуулбар

3.3. Иргэний үнэмлэхний хуулбарыг  

Дээрх материалыг бүрдүүлэн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг дуустал Засгийнн газрын IX-р байрж ЖДҮХСангийн 23 тоот өрөө болон davaadelger.ts@smefund.gov.mn имэйл хаягт ирүүлэхийг урьж байна. (Асууж тодруулах зүйл гарвал 77485555 дугаараас хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Даваадэлгэртэй холбогдоно уу)

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//