“ЖДҮХС-с зарлагдсан төсөлд хэрхэн хамрагдах, тавигдах шаардлага” Facebook Live зөвлөгөө онлайн сургалт болно

Нийтэлсэн: 1 сарын өмнө

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох төсөл хүлээн авах үйл ажиллагааг 2020.04.20-2020.05.19-ний хооронд орон даяар эхлүүлээд байна.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон BEST хөтөлбөр хамтран зээлд хамрагдах хүсэлтэй зээл Бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулж “ЖДҮХС-с зарлагдсан төсөлд хэрхэн хамрагдах, тавигдах шаардлага” сэдэвтэй Facebook Live зөвлөгөөг  www.facebook.com/BESTprogramMN  хуудсаар дамжуулан хүргэхээр төлөвлөөд байна.

Facebook live зөвлөгөө нь хоёр үе шаттай зохион байгуулагдана.

1-р үе шат:

  • Хугацаа: 2020.04.23-нд, 14 цагаас
  • Хэн хамрагдах: Бичил бизнес эрхлэгчдэд (Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд заасны дагуу жилийн борлуулалтын орлого нь 300 сая хүртлэх төгрөг бол бичил бизнес гэнэ)
  • Зөвлөгөө өгөх оролцогч:
    • ЖДҮХС-н Зээлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Дашхүү
    • Хөгжлийн Шийдэл ТББ-н BEST хөтөлбөрийн Бизнесийн зөвлөх Ц.Оюунчулуун


2-р үе шат:

  • Хугацаа: 2020.04.24-нд, 14 цагаас
  • Хэн хамрагдах: Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд (Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд заасны дагуу жилийн борлуулалтын орлого нь 300 саяаас-1 тэрбум хүртлэх төгрөг бол жижиг бизнес, 1 тэрбумаас -2,5 тэрбум бол дунд бизнес гэнэ)
  • Зөвлөгөө өгөх оролцогч:
    • ЖДҮХС-н Зээлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Дашхүү
    • Хөгжлийн Шийдэл ТББ-н BEST хөтөлбөрийн Бизнесийн зөвлөх Ц.Оюунчулуун
    • Банкны төлөөлөл

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//