ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС 2020 ОНД ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ.

Нийтэлсэн: 1 сарын өмнө

       Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу төсөл хүлээн авах үйл ажиллагааг орон даяар нэгэн зэрэг эхлүүллээ.   

          Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд олгох зээлийг “Covid-19” халдварын улмаас үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдал, стратегийн хүнсний хэрэгцээг хангах, эрүүл мэндийг хамгаалах, халдваргүйтгэл ариутгалын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжинэ.

          Журмын хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг шинэ хуулийн дагуу ангилж, ангилал тус бүрт зээлийн багцыг хуваарилан олгох бөгөөд, орон нутгаас шалгарсан бичил ангилалд хамаарах аж ахуйн нэгжүүдийн  зээлийг банкаар дамжуулахгүй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд санхүүжүүлэхээр, олгох зээлийн хэмжээг төсөл ирүүлэгчийн борлуулалтын орлоготой  уялдуулснаараа онцлогтой болно

          Иймд сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахыг хүссэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулинд заасны дагуу аль ангилалд хамаарч байгаа тухай тодорхойлуулах шаардлагатай юм.


ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Эхлэх:   2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 08:30 цаг

Дуусах: 2020 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 17:30 цаг

Улаанбаатар хотод: 

Хөдөө, орон нутагт:

  • Тухайн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын байранд төслийн материалыг битүүмжлэн цаасан хэлбэрээр хүлээн авна.  /Аж ахуйн нэгжийн нэр, регистрийн дугаар, хүссэн зээлийн дүн, утасны дугаарыг дугтуйны гадна талд бичсэн байх/



Жич: Төслийн материал хүлээн авах хугацаа 2020 оны 05 сарын 19-ны өдрийн 17:30 цагт дуусах бөгөөд Цахим бүртгэлийн систем автоматаар хаагдахыг анхааруулъя. Тиймээс төслөө тухайн хугацаанаас өмнө өгөхийг зөвлөж байна. Журамтай танилцах бол ЭНД дарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Веб сайт: www.smefund.gov.mn
Фэйсбүүк пэйж хуудас: Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /SME Fund
Утас: 77485555-1
Аймгуудын “Хүнс, хөдөө аж ахуйн газар”- аас лавлана уу.

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САН

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//