Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн тодорхойлолт авах тухай

Нийтэлсэн: 2 сарын өмнө
ЖДҮХСангаас зээл авахад шаардлагатай материалуудын нэг болох ЖДҮ эрхлэгчийн тодорхойлолтыг 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр батлагдсан “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуульд заасан ангилалын дагуу 2020 онд ЗААВАЛ шинээр авах шаардлагатай болсныг мэдэгдэж байна. 

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгүүлэхэд шаардагдах материалын жагсаалт 
(Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн дагуу зөвхөн аж ахуйн нэгж нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлэх болохыг анхаарна уу.)

  1. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгүүлэх тухай хүсэлтээ албан бичгийн загварын дагуу гаргах (Жич: Орон нутгийн ААН бол тухайн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүсэлт гаргана)
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Ажиллагчдыг нийгмийн даатгалд хамруулсан тухай тодорхойлолт. Дараах баримт бичгийн аль нэгийг хүчин төгөлдөрт тооцно. Үүнд:
    -    Харъяа дүүрэг/сумын Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт (даатгуулагчийн тоог тусгах)
    -    Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /цахимаар эсвэл ТҮЦ машинаас авсан тодорхойлолт/
  4. Өмнөх жилийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан /www.e-tax.mn, маягт TT-02/
    • Хүсэлт гаргаж буй онд шинээр байгуулагдсан ААН бол татварын тодорхойлолт
  5. Өмнөх жилийн санхүүгийн баталгаажсан тайлан /www.e-balance.mof.gov.mn/

- Хүсэлт гаргаж буй оны эхний хагаст шинээр байгуулагдсан компани бол хагас жилийн баталгаажсан тайланг, сүүлийн хагас жилд байгуулагдсан бол эхлэлтийн тайлан балансыг хавсаргах

  1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /ТҮЦ машины лавлагаа эсвэл УБЕГ-аас авсан лавлагаа/
  2. Тус компанид 20 болон түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг өөр компани байдаг бол тэдгээр компаниудын улсын бүртгэлийн гэрчилгээ, нийгмийн даатгалын тодорхойлолт, өмнөх жилийн санхүүгийн болон татварын баталгаажсан тайлангийн хуулбарыг хавсаргах.

20 болон түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг иргэн байдаг бол тухайн иргэний татварын дэвтэрийн хуулбарыг хавсаргах.

Албан бичгийн загвар татах бол ЭНД дарна уу.

Утас: 51-262913

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//