Хөнгөлөлттэй зээлийн үндсэн төлбөрийг тодорхой хугацаагаар хойшлуулж, зохицуулалт хийх хугацааг тогтоох тухай

Нийтэлсэн: 4 сарын өмнө
Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын А-84 тоот тушаалтай холбогдуулан ЖДҮХС-аас “хэвийн” зээлдэгчийн өөрийн хүсэлтийг үндэслэн үндсэн төлбөрийг 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны хооронд түр хойшлуулах шийдвэр гаргасан.
Энэхүү төлбөр хойшлуулах үйл ажиллагаанд хамрагдах хүсэлт, нэмэлт шаардлагатай материалыг хүлээж авах хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгож байгааг үүгээр мэдэгдэж байна.
 
Жич: Дээрх мэдэгдэлтэй холбоотой асуудлаар сангийн 77485555 дугаарт хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САН

2020-04-06

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//