ТЕНДЕРИЙН УРИЛГА

Нийтэлсэн: 1 сарын өмнө

Огноо: 2020-02-05

Тендер шалгаруулалтын нэр:         Авто машин нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар:   ЖДҮХС/202001001

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан эрх бүхий тендерт оролцогчдоос “Авто машин нийлүүлэх” тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 төгрөгөөр цахим тендерийн хураамж төлнө. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 2018, 2019 оны борлуулалтын орлогын аль нэг  жил нь санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Шаардахгүй

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018, 2019 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Шаардана

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардахгүй

Тендерийн хамт 1.800.000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2020 оны 03 -р сарын 09 -ны өдрийн 11 цаг 00 минут -аас өмнө доорх хаягаар ирүүлэх  ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг  2020 оны 03 -р сарын 09 -ны өдрийн 11 цаг 30 минут  - т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:  Эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 16а, Засгийн газрын IX байр, 101 тоот өрөө ,           
Утас: 77485555-4

Имэйл хаяг: info@smefund.gov.mn

Веб хаяг: www.smefund.gov.mn

https://www.tender.gov.mn/mn/client/detail/1453535505438

Сүүлд нэмэгдсэн мэдээ