“Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын төслийг боловсруулах ажлын хэсгийн хуралдав

Нийтэлсэн: 3 сарын өмнө

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийнхуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг баталсан. Шинэчлэн баталсан хуулиар сангаас олгох хөнгөлөлттэй зээлийг Засгийн газраас батлахаар заасан бөгөөд хууль батлахтай холбогдууланУлсын Их Хурлын 61 дүгээр тогтоолын 1 дүгээр хэсэгт “хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ыг төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 2019 оны А/383 дугаар тушаалаар байгуулсан. 

 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сангийн яам, Зээлийн батлан даалтын сан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Монголын банкуудын холбоо, Төслийн удирдлага хөгжлийн хүрээлэн зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл орсон бөгөөд ажлын хэсэг 3 дахь удаагаа удаа хуралдаж журмын төсөлд ирүүлсэн саналыг авч хэлэлцлээ.

          Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйл “Захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх”, 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу   Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байршуулан санал авах, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг хийж, журмын төслийг боловсруулахаар  төлөвлөсөн.

          Үүний дагуу яамны цахим хуудас болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн цахим хуудсаар дамжуулан 2019.11.15-наас 2019.12.25-ны хооронд журмын төсөлд санал авч, хэлэлцүүлгийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай хамтарч үйлдвэр эрхлэгчдийн дунд 2 удаа,  орон нутгийг төлөөлөн Өмнөговь аймагтай, банкыг төлөөлөн Голомт банктай хамтран тус тус зохион байгуулсан.  

          Хэлэлцүүлэгт оролцогчид 2019 оны хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулалт ил тод, нээлттэй зохион байгуулсан талаар хэлж, шинээр батлагдсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хүрээнд 2019 онд төсөл сонгон шалгаруулсан шиг зохион байгуулах талаар санал хүсэлт өгч байлаа.

          Цахим хуудсаар болон хэлэлцүүлгээс нийт 100 гаруй санал ирснийг ажлын хэсэг авч хэлэлцэн төсөлд тавигдах шаардлага, хороо болон дэд хорооны бүрэлдэхүүнд орох гишүүнд тавигдах шаардлага тодорхой болгож, зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, хяналт тавих үйл ажиллагааг шинээр журмын төсөлд тусгасан байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ