“ЗҮҮН ӨМНӨД АЗИД БИЗНЕСЭЭ ТЭЛЬЕ” цогц арга хэмжээ, сургалт эхэллээ

Нийтэлсэн: 6 сарын өмнө

ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ЗАХ ЗЭЭЛ-д бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт хийх, хамтын ажиллагаагаа эхлүүлэх БОДИТ БОЛОМЖ-ийг Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх Сан болон Азийн Бизнесийн Холбоо ТББ/ Doing Business in Asia Alliance/- аас бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад олгож байна.

Уг арга хэмжээ, сургалтыг нээж Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангийн захирал Б.Батцэцэг үг хэлж мэдээлэл хүргэсэн.

Эхний өдрийн хөтөлбөрийн дагуу Филиппиний Худалдаа Аж үйлдвэрийн яамны зөвлөх Леон Флорис "Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих цогц системийг хөгжүүлэх нь" сэдэвт хичээлийг Нийслэлийн 9-н дүүргийн Жижиг, Дунд, Үйлдвэрийг дэмжих төвийн 34 албан хаагчдыг сургалтад хамруулж олон улсын туршлагаас хуваалцав. 

Мөн сургалтын 2-р хэсэг болох “Зүүн Өмнөд Азийн орнуудын (тэр дундаа Филиппин) хэрэглэгчдийн хүлээлтэд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг амжилттай хөгжүүлэх нь” Стратегийн сургалтыг 30 гаруй Жижиг, Дунд, Үйлдвэр эрхлэгчдийг хамруулан мэдээ мэдээлэл хүргэв.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//