Зүүн өмнөд Азид бизнесээ тэлье

Нийтэлсэн: 3 сарын өмнө

Зургаан зуун сая гаруй хүн амтай, зах зээл нь жилд дунджаар 6%-ийн өсөлт үзүүлж дэлхийд тэргүүлж буй, хүн амын 1/3 нь 15-34 насныхан буюу арвин ажиллах хүчинтэй, дундаж давхаргын хэмжээ нь эрчимтэй тэлж буй ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ЗАХ ЗЭЭЛ-д бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт хийх, хамтын ажиллагаагаа эхлүүлэх БОДИТ БОЛОМЖ-ийг Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх Сан болон Азийн Бизнесийн Холбоо ТББ/ Doing Business in Asia Alliance/- аас бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч та бүхэнд олгож байна.

 

Зүүн Өмнөд Ази, тэр дундаа Филиппиний Үйлдвэр, Худалдааны яам, Project Unicorn хувийн хөрөнгө оруулалтын сан, Азийн Бизнесийн Холбооны Зүүн Өмнөд Ази дахь төлөөллөөс бүрдсэн баг хүрэлцэн ирж “ЗҮҮН ӨМНӨД АЗИД БИЗНЕСЭЭ ТЭЛЬЕ” цогц арга хэмжээг 1-р сарын 20-24-ны өдрүүдэд Мэдээлэл Технологийн Үндэсний Паркад зохион зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд гадаад худалдаа, экспорт, хөрөнгө оруулалт, бизнесийн туршлага солилцох чиглэлээр дараах үйл ажиллагаанууд зохион байгуулагдана.

I/21 (Мягмар гаригт): Зүүн Өмнөд Азийн орнуудын бизнесийн боломжууд, шалгуур стандартууд, Монгол Улсаас экспортлоход хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн, үйлчилгээ, тэдгээрийг экспортлох нөхцлүүд зэрэг сэдвээр сургалт, семинар

I/ 22 – 23 (Лхагва – Пүрэв гаригуудад): Зүүн Өмнөд Азийн 10 орныг зорьж буй Монгол бизнесүүдийг Филлипин төдийгүй Азийн бүс нутагт хүнс, технологи, зочид буудал, ресторан, барилга, креатив медиа зэрэг чиглэлийн  бизнестэй, хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөлд ганцаарчилсан “хөрөнгө оруулалтын танилцуулга” (pitching) хийх, бизнесийн харилцаа тогтоох, нэтворкинг эвент зэрэг багтана.

Уг арга хэмжээнд оролцсон компаниудаас шаардлага хангасан компаниудыг сонгон энэ оны 3-р сард ХХААХҮЯам, ЖДҮХСангийн төлөөлөл Филиппин улсад хийх айлчлалын бүрэлдэхүүнд багтах, цаашлаад Зүүн Өмнөд Азийн орнуудад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гаргахад зөвлөх үйлчилгээ, көүчинг авах, гадаад түнш, бүтээгдэхүүн, үйлчилгээг нь худалдан авагчтай холбох зэрэг дэмжлэг үзүүлэх юм.

Дээрх цогц арга хэмжээнд бүтнээр буюу хэсэгчлэн оролцох, хамтын ажиллагаа тогтоох сонирхолтой бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч та бүхнийг урьж байна. Энд дарж бүртгүүлнэ үү.  
Оролцогчдын тоо хязгаартай.

Сүүлд нэмэгдсэн мэдээ