2019 ОНД ЗЭЭЛ ХҮССЭН ЗАРИМ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДИЙН АНХААРАЛД

Нийтэлсэн: 2 сарын өмнө

ЖДҮХСангаас 2019 онд олгосон зээлийн жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү

ХХААХҮ-ийн сайдын 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А-119 дугаар тушаалаар батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын 6.9-д “Хороо, дэд хорооны шийдвэр нь тухайн жилдээ хүчин төгөлдөр байх ба нэмэлт эх үүсвэр бүрдсэн тохиолдолд эрэмбийг баримтлаж, санхүүжилт олгоно” гэсэн заалтыг үндэслэн, 2019 оны Төсвийн тухай хуулиар батлагдсан төсвийн хүрээнд ЖДҮХСангаас 47.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 451 төсөл хэрэгжүүлэгчид 100 хувь олгоод байна. Орон нутгийн эх үүсвэрээр 2 төсөлд 0,4 тэрбум төгрөгийг нийт 47.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 3.0 мянга гаруй шинэ ажлын байр бий болгох, эдийн засгийн өсөлтийг хангахад дэмжлэг үзүүллээ.
 

Дээрх журманд заасны дагуу 2019 оны төсвийн эх үүсвэр бүрэн зарцуулагдсан,  төсвийн жил дуусгавар болсонтой холбогдуулан 2019 оны төсөл сонгон шалгаруулах хороогоор дэмжигдсэн II эрэмбийн дараах төслүүдэд санхүүжилтийн эх үүсвэр хүрээлцээгүй, ТСШХорооны шийдвэр нь журмын дагуу тухайн жилдээ хүчинтэй байх тул ЖДҮХСангаас санхүүжүүлэх боломжгүй байна.

Та бүхэн 2020 оны төсөл хүлээн авах хугацааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласан үед төслийг зохих журмын дагуу боловсруулан дахин хандана уу.
/
Санд ирүүлсэн төслийг буцаан авах боломжтой/

2019 онд олгох хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр хүрэлцээгүйн улмаас дэмжлэг аваагүй II эрэмбийн төслүүдийн жагсаалтыг харах бол ЭНД дарж үзнэ үү

Сүүлд нэмэгдсэн мэдээ