Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн төлөлтийг И-баримт аппликэйшнээр төлөх боломжтой боллоо

Нийтэлсэн: 3 долоо хоногийн өмнө

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн төлөлтийг И-баримт аппликэйшнээр төлөх боломжтой болсон нь иргэд банканд дугаарлах шаардлагагүй болж, цаг хугацаагаа хэмнэсэн шийдэл боллоо.

Дээрх үйлчилгээнүүдийг гар утаснаасаа авахын тулд иргэд өөрийн утсан дээрх И-баримт аппликэйшн руу нэвтрэн “Төрийн үйлчилгээ” цэсийг сонгон "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан"-ийн зээл төлөлт үйлчилгээг сонгоно. Үүний дараагаар харилцагч төлбөр төлөх арилжааны банкаа сонгон тухайн банкны интернэт банкаар, эсвэл Social Pay зэрэг дижитал хэтэвчний тусламжтайгаар үйлчилгээний хураамжаа  төлөх юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ