Жижиг, дунд үйлдвэрийн талаар авч хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгөх сургалт, семинарыг зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2 сарын өмнө

Нийслэлийн 9 дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн албан хаагч, мэргэжилтнүүдэд Төрөөс жижиг, дунд үйлдвэрийн талаар авч хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгөх зорилгоор сургалт, семинарыг 2019.12.19-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Сургалт, семинарт нийт 19 мэргэжилтэн албан хаагч хамрагдаж Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны болон 2019 оны төсөл сонгон шалгаруулалтын талаарх мэдээлэл, цаашид төсөл ирүүлэх хүсэлтэй иргэдэд анхаарвал зохих зүйлсийн талаар сургалт, зөвлөгөө өгч асуулт хариултыг өрнүүлэв.

Мөн ХХААХҮЯ-ны ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ, ХОРШООНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР-ын мэргэжилтэн оролцогчдод Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төсөл сонгон шалгаруулах журмын талаар мэдээллийг өгсөн.

 

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ