Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ

Нийтэлсэн: 5 өдрийн өмнө

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурисласан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү аяны зорилго нь хөвгүүд эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нийт хамт олон илэрхийллээ.

Тус аяныг Монгол Улсад анх удаа 1998 оноос эхлэн ТББ-ын санаачилгаар зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд Жендэрийн үндэсний хороо нь 2017 оноос аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, түүнээс урьдчилан сэргийлэн санаачлан, тэмдэглэн өнгөрүүлэж байна.
Энэ жил “ОЙЛГОЁ ХҮНДЭЛЬЕ-Гэр бүлийнхээ төлөө” уриан дор нэгдэж байгаа бөгөөд хүчирхийллийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэхэд Та бүхнийг дараах санаачилгыг дэмжин ажиллахыг уриалж байна. Үүнд:

  1. Аяны уриа, мэдээллийг байгууллагын албан ёсны цахим хуудас, фейсбүүк хуудсаар олон нийтэд түгээж байна.
  2. Аяны хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулах “Цагаан туузтаны хөдөлгөөн”-д байгууллаагаараа нэгдэж, тухайн хугацаанд байгууллагын ажилтан, албан хаагчдадаа жендэрт суурилсан хүчирхийллийн талаар мэдээ, мэдээллийг хүргэх;

Сүүлд нэмэгдсэн мэдээ