"ЖДҮ ЗЭЭЛ ХАРИУЦЛАГА-2019" сэдэвт жижиг, дунд бизнес эрхлэгчдэд төслөө хэрхэн эрсдэлгүй хэрэгжүүлэх, зөвлөгөө өгөх, мэдээ мэдээллээр хангах сургалт зохион байгуулагдлаа

Нийтэлсэн: 2 долоо хоногийн өмнө
ЖДҮХСангаас 2019 онд урт хугацаатай,   хөнгөлөлттэй  зээлийн дэмжлэг авахаар шалгарсан аж ахуйн нэгж, иргэдийг төслөө амжилттай хэрэгжүүлж, эрсдэлийг бууруулах,  зээлдэгчдийн Сантай байгуулсан гэрээнд анхаарвал зохих зүйл заалтын талаарх мэдээ, мэдээлэл өгөх зорилгоор  "ЖДҮ Зээл-ХАРИУЦЛАГА-ХЯНАЛТ" сургалт,  семинарыг амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтанд  ЖДҮХСангаас  2019 онд урт хугацаатай,  хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгийг аваад байгаа  96 зээлдэгчдийг хамруулахаар урилга илгээсэн ба  73 иргэн, ААН-ийн төлөөлөл  оролцсон.

ХХААХҮ-ийн Сайд Ч.Улаан 2019 оны төсөл сонгон шалгаруулалтад тэнцсэн зээлдэгчдэд баяр хүргэн, ажлын амжилт хүсэн сургалтын үйл ажиллагааг нээсэн.

ЖДҮХСангийн захирал Б.Батцэцэг Сангийн үйл ажиллагааны талаар болон 2019 оны төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулсан талаарх мэдээллийг зээлдэгчдэд өгсөн.



Мөн энэхүү сургалтын хөтөлбөрийн дагуу Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын дарга Б.Цогзолмаа,  ХХААХҮЯамны ЖДҮҮХХБЗГ-ын мэргэжилтэн Н.Энхтөр, Сангийн дэд захирал Д.Дашхүү, Төслийн удирдлагын хүрээлэн ТББ-ын захирал Ц.Өнөржаргал, "Тэнгэри Кооп Монголиа" хоршооны тэргүүн Х.Ихбаяр нар мэдээ мэдээллийг хүргэн, илтгэлүүдийг тавьсан.

Сургалт,  семинарын төгсгөлд сургалтад хамрагдсан аж ахуйн нэгж, иргэдэд сургалтад хамрагдсан  гэрчилгээ олгож, дурсгалын зураг татууллаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ