ЖДҮХСангаас шууд олгох 100.0-300.0 сая төгрөгийн зээл хүсэгчдийн нарийвчилсан судалгааны дүн

Нийтэлсэн: 1 сарын өмнө

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд 100.0 сая төгрөгнөөс 300.0 сая төгрөг хүртэлх зээл хүссэн нийт 349 иргэн, аж ахуйн нэгжийн 86,8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт иж бүрдэл болон төслийн шаардлага ханган ЖДҮХСанд судлагдсанаас 270 иргэн, аж ахуйн нэгжийн 68,3 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бүхий төсөл урьдчилсан судалгааны шатанд 70-аас дээш оноо авч тэнцсэн бөгөөд нарийвчилсан судалгааны шат руу шилжсэн. Эдгээр иргэн, аж ахуйн нэгжийн төслийг төсөл хэрэгжүүлэх газар дээр нь очиж төсөл хэрэгжүүлэгчийн нөхцөл байдал, төсөл хэрэгжүүлэх бэлэн байдал, төслийн эрсдлийг тооцох ажлын хэсэг ажиллан нэгдсэн үнэлгээ өгч 200 иргэн, ААН-ийн 50,5 тэрбум төгрөгийн хүсэлт эцсийн шатны буюу Төсөл сонгон шалгаруулах хороогоор хэлэлцэн шийдвэрлэгдэнэ.

Төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд үе шат бүрт сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлэх үүргийн хүрээнд ЖДҮХСанд 100.0-300.0 сая төгрөгийн зээл хүссэн иргэн аж ахуйн нэгжийн нарийвчилсан судалгааны дүнг та бүхэнд хүргэж байна.

ТӨСЛИЙН НАРИЙВЧИЛСАН СУДАЛГААНЫ ДҮНГЭЭР 70 ОНООНЫ БОСГО ДАВЖ, ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ШАТАНД ШИЛЖСЭН ТӨСЛИЙН ЖАГСААЛТЫГ ҮЗЭХ БОЛ ЭНД ДАРНА УУ

ТӨСЛИЙН НАРИЙВЧИЛСАН СУДАЛГААНЫ ДҮНГЭЭР 70 ОНООНЫ БОСГОНД ХҮРЭЭГҮЙ БУЮУ ТЭНЦЭЭГҮЙ ТӨСЛИЙН ЖАГСААЛТ ҮЗЭХ БОЛ ЭНД ДАРНА УУ

ХХААХҮЯам-ЖДҮХСАН

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ