ЖДҮХС-Н ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ШИЛЭН БОЛЛОО

Нийтэлсэн: 1 сарын өмнө

2019.08.14

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд 20.0 сая төгрөгнөөс дээш 100.0 сая төгрөгийн зээл хүссэн нийт 101 иргэн, аж ахуйн нэгжийн 12.6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт иж бүрдэл болон төслийн шаардлага ханган ЖДҮХСанд судлагдсанаас 87 иргэн, аж ахуйн нэгжийн 5.6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бүхий төсөл урьдчилсан судалгааны шатанд 70-аас дээш оноо авч тэнцсэн бөгөөд нарийвчилсан судалгааны шат руу шилжээд байна. Эдгээр иргэн, аж ахуйн нэгжийн төслийг төсөл хэрэгжүүлэх газар дээр нь очиж төсөл хэрэгжүүлэгчийн нөхцөл байдал, төсөл хэрэгжүүлэх бэлэн байдал, төслийн эрсдлийг тооцох ажлын хэсэг ажиллан нэгдсэн үнэлгээ өгч эцсийн шатны буюу Төсөл сонгон шалгаруулах хороогоор хэлэлцэн шийдвэрлэгдэнэ.

Төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд үе шат бүрт сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлэх үүргийн хүрээнд ЖДҮХСанд 20.0-100.0 сая төгрөгийн зээл хүссэн иргэн аж ахуйн нэгжийн урьдчилсан судалгааны дүнг мэдээлж байна.

Төслийн урьдчилсан судалгааны дүнгээр 70 онооны босго давж, нарийвчилсан судалгааны шатанд шилжсэн төслийн жагсаалтыг харах бол ЭНД дарна уу.
Төслийн урьдчилсан судалгааны дүнгээр 70 онооны босго хангаагүй төслийн жагсаалтыг харах бол ЭНД дарна уу.

ХХААХҮЯАМ-ЖДҮХСАН

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ