Иргэн та аж ахуйн нэгжээ Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгүүлэн тодорхойлолт авах хүсэлтээ цахимаар эсвэл албан хүсэлтээр доорх хавсралтуудын дагуу гаргах боломжтой. / ЭНД ДАРЖ загвар татаж авах/
Хүсэлт гаргасан аж ахуйн нэгжид 20 болон түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч хуулийн этгээд байдаг бол өмнөх жилийн санхүүгийн баталгаажсан тайлан болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг хавсаргана;
Санамж: Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 5.1 болон 7.1-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд тодорхойлолт олгох боломжгүйг анхаарна уу.
Аж ахуйн нэгж, байгууллагууд www.burtgel.sme.gov.mn цахим хуудаст бүртгүүлэн, хүсэлтээ илгээснээр тодорхойлолтоо шууд авна.
Мөн төрийн үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-д үйлчилгээгээ холбосон тул www.e-mongolia.mn -ээс үйлчилгээ авах боломжтой.
"Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхэгчдэд тодорхойлолт олгох" төрийн үйлчилгээ нь үнэ төлбөргүй.
//