Төсөл сонгон шалгаруулах хороо анх удаа цахимаар хуралдаж байна

Нийтэлсэн: 4 сарын өмнө

“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох төслийн сонгон шалгаруулалтын “Төсөл сонгон шалгаруулах хороо”-ны хурал  өнөөдөр /2020.11.27/  08.30 цагт эхэллээ.    

     Дэлхий дахинд тархаад буй Ковид 19 цар тахлын улмаас Бүх нийтийн бэлэн байдлын үед “Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал”-ыг анх удаа цахимаар явуулж байгаагаараа өмнөх жилүүдээс онцлогтой болж байна. Үүнтэй холбогдуулан хурлын заал танхимыг мэргэжлийн байгууллагаар 2 цаг тутамд халдваргүйжүүлэлт хийлгэн, төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүд бүгд ковид 19-ийн шинжилгээнд хамрагдаж, амны хаалт, бээлий гэх мэт нэг удаагийн хэрэгслийг тогтмол хугацаанд солих зэрэг халдвар, хамгаалалын дэглэмийг нарийн баримтлан ажиллаж байна. 

    2020 онд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих урт хугаацаатай хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар 1579 төсөлд нийт 239 тэрбум төгрөгийн санхүүжилт авах хүсэлт ирүүлсэн байна. Төсөл сонгон шалгаруулалт 4 үе шаттай явагддаг бөгөөд 1579 төслөөс  4 дэх шат буюу "Төсөл сонгон шалгаруулах хороо"-ны хуралд 112 нь тунаж үлдээд байгаа юм.  Тэнцсэн 112 төслийн эзэд уг хуралд цахимаар  оролцож, бичсэн төсөл, үйлдвэрлэлд шаардлагатай санхүүжилтээ хамгаалах юм.  Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлын дараа тэнцсэн төслүүдийн барьцаа хөрөнгийг тусгай зөвшөөрөл бүхий 30 гаруй байгууллагаар үнэлүүлж, гэрээ байгуулснаар санхүүжилт олгох ажил эхэлнэ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//