Төсөл сонгон шалгаруулалтын явцын талаар мэдээлэл-4

Нийтэлсэн: 2 сарын өмнө

МЭДЭГДЭЛ

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь Монгол улсын засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу төсөл сонгон шалгаруулалтыг явуулж байна.

     Гэтэл зарим иргэдээс ЖДҮХСангаас найдвартай зээл гаргана, гарсан зээлийн тодорхой хувийг авна гэх мэтээр бусдыг залилан мэхлэх шинжтэй үйлдэл хийж бусдаас их хэмжээний мөнгө залилахыг завдаж байна. Сангийн зүгээс хууль, тогтоомж, журамд нийцүүлэн сонгон шалгаруулалт явуулж байгаа бөгөөд та бүхэн аливаа төөрөгдөлд орохгүй байхыг анхааруулж байна.

     Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулалт нь зөвхөн хууль, журамд нийцүүлэн явагдаж байгаа болохыг үүгээр мэдэгдэж байна. Аливаа хэлбэрээр бусдыг залилан мэхлэх, бусдын нэр төр алдар хүндэд халдах зэрэг үйлдэл гарсан тохиолдолд холбогдох хууль, хяналтын байгууллагад хандана уу.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САН

2020-06-12

Сүүлд нэмэгдсэн мэдээ

//