Төсөл сонгон шалгаруулалтын явцын талаар мэдээлэл-3

Нийтэлсэн: 5 сарын өмнө

Төслийн сонгон шалгаруулалтын талаарх мэдээлэл

Жижиг, дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангаас олгох урт, хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотод COVID-19 вирусын тархалтын улмаас цахим системээр дамжуулан, орон нутагт цаасан хэлбэрээр хүлээн авах ажил дуусч журмын дагуу нийт 1576 төслийн ЖДҮ зээлийн шалгуур хангасан эсэх болон хавсралт материалын иж бүрдлийг шалгах ажил хийгдэж байна. 

Энэхүү ажлыг хийхэд дараах байгууллагуудаас төсөл ирүүлсэн зээлдэгчдийн төрийн өндөр дээд албан тушаалтантай хамаарал бүхий эсэх болон Монголбанкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн өртэй эсэх, НД-н болон Татварын байгууллагад өртэй эсэх, ЗГ-н бусад тусгай сангуудад өртэй эсэх гэх мэт мэдээллийг гаргуулан авч, тулган баталгаажуулах ажлыг 6 дугаар сарын 25-ны дотор хийж дуусгахаар, бусад шалгаруулалтын үе шатуудыг хуулийн хүрээнд зохион байгуулахаар ажиллаж байна.


Сүүлд нэмэгдсэн мэдээ

//